Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-аас дараах чиглэлийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчлөлт оруулсан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгджээ.
Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймгийн чиглэлийн үйлчилгээнүүдийг Драгон Холдинг ХХК-ийн байраас ( хуучнаар Драгон төв) тээвэрлэлт гүйцэтгэхээр болсон байна. Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ тус төвөөс тээвэрлэлт гүйцэтгэх юм.