fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-15

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, Хурандаа Мишигдорж Зэвсэгт хүчний 326-р ангид амиа алдсан цэргийн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2023 оны 11-р сарын 13-нд зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар прокурорын нийтэд мэдээлэх боломжтой гэж зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийх болно.

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2023 оны 11-р сарын 13-ны 06.21 цагт ХУД-ийн 12-р хороо Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн байранд хугацаат цэргийн алба хаагч Д нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу Мөрдөн байцаах алба, ХУД-ийн Цагдаагийн II хэлтэс НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийн газарт очиж, үзлэг хийх мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээ мэдүүлэг авах, тухайн ангийн хяналтын камеруудад үзлэг хийх, үхлийн шалтгаан тогтоох шүүхийн шинжилгээ хийх, тухайн өдрийн хоол, ундны усанд шинжилгээ хийсэн.

11-р сарын 12-нд талийгаач 1-р салааны 25 байлдагчийн хамт биеийн тамирын дасгал хийх, гадна цас цэвэрлэх, оройн хоолонд орох, оройн тоонд хамрагдах зэрэг тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцоод 22.34 цагт амралтын байрандаа орсон байна. 13-ны 06.00 цагт өглөөний бослогоор босоогүй, амь насаа алдсан байсан.

Үхлийн шалтгааныг тогтоох задлан шинжилгээний дүн одоогоор гараагүй байна. 14 хоногийн хугацаанд шинжээчийн дүгнэлт гарна.

Ар гэрийнхэн нь камерын бичлэг үзье гэсэн хүсэлт гаргасны дагуу 11-р сарын 14-нд хохирогч, түүний өмгөөлөгчтэй холбогдож бичлэгийг өнөөдөр 13.00 цагт үзүүлэхээр тохиролцсон.

-Ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр шууд задлан шинжилгээ хийсэн гэж гомдолтой байсан. Яагаад зөвшөөрөл аваагүй юм бэ?
-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гадны нөлөөтэйгээр эсвэл сэжигтэй байдлаар нас барсан тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийнэ гэж заасан байдаг. Энэ заалтыг хууль журмын дагуу хэрэг шалгах ажиллагаа явагдаж байна. 

-Цэргийн ангийн камер нь хэвийн ажиллаж байсан уу?
-326-р ангид ажилладаг найман камерын бичлэгийг авсан. 

-Хэчнээн цэргээс гэрчийн мэдүүлэг авсан бэ?
-Хугацаат цэргийн алба хааж байгаа бүх байлдагчаас гэрчийн мэдүүлэг авсан гэв. 

Бусад мэдээ

Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” тусгай үзэсгэлэн нээлээ

Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” тусгай үзэсгэлэн нээлээ

Монголд цамын бүжиг дэлгэрч, 300 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирэхдээ монголчуудын ур ухаан, утга бэлэгдэл, урлаг соёлын гайхамшигт үнэт зүйлсийг тээн уламжлагджээ.

Авилгаас ангид байх зорилгоор энхийг сахиулагчдыг цахимаар сонгон шалгаруулна

Авилгаас ангид байх зорилгоор энхийг сахиулагчдыг цахимаар сонгон шалгаруулна

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийн сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.