fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16

БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар Хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2%, нийтийн орон сууцны айлын 5%, таун хаусны айлын 7%-ийг; Хатуу хуванцар (HDP, LDPE, PVC) нь монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 1%, нийтийн орон сууц 4%, таун хаусны айлын 3%-ийг эзэлж байна.

Хатуу хог хаягдлын үр дүнг нэгтгэлээс үзэхэд:

  • Хатуу хог хаягдлын нийт хэмжээ 2021 онд 2814.2 мянган тонн болж, 2020 оноос 163.1 мянган тонноор буюу 5.5 хувиар буурсан байна.
  • Нийт хатуу хог хаягдлын 39.3 хувийг эдийн засгийн салбарууд, 54.0 хувийг өрх үүсгэж байгаа бол зөвхөн 6.6 хувийг дахин ашиглаж, боловсруулахаар цуглуулж байна.
  • Нийт хатуу хог хаягдлын дансны нөөцөд хог хаягдлын импорт маш бага буюу 0.1 хувийг эзэлж байна. Хатуу хог хаягдлын импортын ихэнхийг хаягдал даавуу эзэлж байна.
  • Нийт хог хаягдалд энгийн хог хаягдал 92.1 хувь, аюултай хог хаягдал 7.9 хувийг эзэлж байна.
  • Нийт хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаяжээ.
  • Нийт 643.0 тонн хог хаягдлыг экспортод гаргажээ. Хог хаягдлын экспортын ихэнхийг хаягдал төмөр эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаа, 291 сум хог хаягдал шатаах зуух, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэл, 261 сум хог бутлах тоног төхөөрөмж, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Үүнээс үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харж болох юм.   

skip-share

Нийслэлийн хэмжээнд 88 хувийн нян, хөгц мөөгөнцөр илэрсэн.

Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144 мянган энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд 88 хувийн нян, хөгц мөөгөнцөр илэрсэн. Харин гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна.

Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсээд байгаа аж. Судалгаагаар үзэхэд нийт 12 хувь нь нянгийн бохирдолгүй, 46 хувь нь бага зэргийн, 17 хувь нь дунд зэргийн, 24 хувь нь их зэргийн нянгийн бохирдолтой байна. Хөрсний нянгийн бохирдол дунджаар 6.3 метр байна.

Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонд нийт өдөрт 90 тн,сард 2700 тн, жилд 32871 тн өтгөн хүнээс ялгарч хуримлагддаг байна. Хүний өтгөн ялгадсанд 10 сая вирус, 1 сая бактер, 1000 паразит, 100паразитын өндөг, агуулагдаж байдаг. Хүний шээсний 75-90 хувь азотын нэгдэл байдаг Шээс хөрсөнд шингэснээр аммони болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч орчныг бохирдуулдаг аж.

Эх сурвалж: БОАЖЯ


Бусад мэдээ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭВ  Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/newsdetial/16759532495211

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭВ Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/newsdetial/16759532495211

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Мон

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 ны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэ

Ариунзул С.
Ариунзул С.