fitness
  • 223 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Хүүхдийн хөгжил төлөвшилд 0-5 насыг алтан үе гэж нэрлэдэг. Энэ насанд хүүхдийн уураг тархиных нь 90 хувь хөгжиж, насанд хүрсэн хүмүүсийн адил сэтгэдэг болох нь судалгаагаар батлагджээ. Хүүхэд дөнгөж төрсний дараа буюу эхний 1000 хоногт насанд хүрэгсдийн үзүүлж байгаа анхаарал халамж, асаргаа нь тухайн хүүхдийн бие бялдар, харилцаа, хэл яриа, сэтгэл хөдлөлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Иймд хүүхдийн тархины хөгжил болон суралцах чадварыг идэвхжүүлэх нь тэдний хойшдын амьдралыг нь өөрчлөх боломжтой учраас хүүхдийг бага насанд нь хэрхэн хүмүүжүүлснээр ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ гэдэг суурь тавигддаг. Үүнд мэдээж эцэг эх, асран хамгаалагчдын асаргаа халамж нэн чухал.

OneSky байгууллага нь “Хүүхэд бүрийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа 25 жилийн турш тасралтгүй явуулж буй ашгийн бус байгууллага бөгөөд 2018 онд Монгол дахь төлөөллийн газраа байгуулан Гэр бүлийн төвийн үүд хаалгаа нээжээ. Тус төв нь 0-4 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бага насны хүүхдээ ойлгон хөгжүүлэх, чанартай асаргаа, халамж үзүүлэх эрт үеийн боловсрол олгож, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэл, сониуч зан, насны онцлогт тохируулан дэмжихэд нь туслах шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, практик ур чадварыг хослуулсан сургалт хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй ордгоороо онцлогтой. Эцэг эхчүүд ойлголттой болж, чадавхажсанаар зөвхөн багшид найдаад үлдээх биш хүүхдийнхээ хөгжлийг дээд зэргээр дэмжиж чаддаг байна.

Тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийн нээлтийг ирэх оны 6-р сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллуудад дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөж жилийн дөрвөн улиралд тоглонгоо хөгжих боломжийг олгох зорилготой юм. Хүүхэд хөгжлийн төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөжээ.

Хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхэн бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэж, тэднийг сурч, тоглож, хөгжихөд туслахыг уриалж байна. Та SocialPay аппликэйшн болон Shoppy.mn вэбсайтаар зочлон “Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв” цахим хандивын аянд нэгдээрэй.

Shoppy.mn вэбсайтаар хандив өгөх:https://shoppy.mn/products/one_sky_mongolia

SocialPay аппликэйшн ашиглан хандив өгөх: 

  1. SocialPay аппликэйшн –> НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ цэс –> ОНЦЛОХ цэс –> Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв –> ХАНДИВ ӨГӨХ товчийг дарна.
  2. Ерөнхий мэдээлэлтэй танилцан хандив өгөх үнийн дүнгээ сонгоод ХАНДИВЛАХ товчийг дарж, талбаруудыг бөглөөд ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна.

Бусад мэдээ

Нийслэлийн 9 дүүргийн Шилдэг Стартапуудыг шалгаруулах уралдааны БҮРТГЭЛ үргэлжилсээр байна

Нийслэлийн 9 дүүргийн Шилдэг Стартапуудыг шалгаруулах уралдааны БҮРТГЭЛ үргэлжилсээр байна

Нийслэлийн шилдэг стартап залуучуудыг олж илрүүлэх, дэмжих, сурталчлан таниулах, хөгжүүлэх үндсэн зо

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой өнөөдрийн сонсголд 59 гэрч оролцоно

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой өнөөдрийн сонсголд 59 гэрч оролцоно

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн я

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.