fitness
  • 251 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Эрүүл, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг тогтмол уухаас эхэлнэ. Өглөөний цай уух нь бодисын солилцоог эрчимжүүлж, цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгаж, дархлаа сайжруулж, эрч хүчтэй байлгадгийг эрдэмтэд нотолсон байна.

зураг
 

Мөн өглөөний цай ууснаар ходоод дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид хадгалагдан, хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, жин нэмэгддэггүй сайн талтай аж. Ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг ач холбогдолтой юм. Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь сэргийлдгийг эрдэмтэд тогтоожээ. 

Тиймээс өсвөр насны сурагчдын өглөөний цайнд томчууд бид анхаарал хандуулах цаг болжээ.

зураг
 

Сургуулийн цайны газрын хоол хүрэлцээ муутай байдаг учир 6-12 дугаар ангийн сурагчид нь “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс сурагчдад өглөөний цайгаа гэртээ бэлтгэж ирэх шаардлага зайшгүй тулгарч байгаа нь энэ аяныг зохион байгуулах үндэс болов.  

Иймд нийслэлийн ЕБ-ын 147 дугаар сургуулийн зүгээс “ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ӨӨРТӨӨ” аяныг дунд, ахлах ангийн 1,000 гаруй сурагчдын дунд 14 хоногийн турш амжилттай зохион байгуулжээ.

Уг аяныг “МОНФҮҮД ЛАНД” ХХК-ийн "МОВЬЁОС" брэнд дэмжин ажиллаж сурагчдыг 1000ш мовьёосоор буюу зөв өглөөний хоолоор дайллаа.

“Өглөөний цайг өөртөө” аян нь “хүүхэд бүр өглөөний цайтай” уриан дор эхэлсэн бол “шинэ танилтай өглөөний цай”-аар үргэлжилсэн юм. Хичээл эхлэхээс нэг цагийн өмнө багш ажилчид хамтдаа өглөөний цайгаа ууж тухай өдрийн ажлаа төлөвлөж эхлүүлсэн.

 

Анги удирдсан багш нар сурагчидтайгаа хамтран хоолны цэс боловсруулж математикийн хичээлээр өдөр бүрийн хоолны төсвийг бодож, хими болон биологийн хичээлээр шим бодисын хэмжээ болон хүнсний зохицлыг судалсан байна.

зураг
 

Мэдээлэл зүйн хичээлээр хүүхэд бүр өөрийн хоолны цэсийг сурталчилсан зурагт хуудас бэлтгэсэн бол технологийн хичээлээр өглөөний цайг бэлтгэх технологийн карт болон хүнсний зохицол хийх арга туршлагаа солилцсон завгүй 14 хоног өндөрлөлөө.

Энэ үеэр сурагчид өглөө бүр өөрийн гараар бэлтгэж ирдэг хоолыг хэрхэн хийдэг технологийг харуулсан амталгаат үзэсгэлэн гаргаж, шим бодисыг хэрхэн тооцдог арга туршлагаа солилцлоо.

Энэхүү аяны шилдэг ангиудыг ГҮҮД НЕЙБОРС ОУТББ дэмжин ажиллаж 1 өдрийн өглөөний цайгаар урамшууллаа.

14 хоногийн турш өглөө бүр шинэхэн өглөөний цайгаа бэлтгэн авч ирж хамтдаа хооллож өнгөрүүлсэн хэвшил цаашид насан туршийн дадал болно гэдэгт итгэлтэй байна.

Бусад мэдээ

Хяргас нуурт живсэн автомашиныг татан гаргав

Хяргас нуурт живсэн автомашиныг татан гаргав

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргасан байна.

Жуулчдад зориулсан "Шинэ жилээр Монголд" хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сарын 10-н хүртэл зохион байгуулна

Жуулчдад зориулсан "Шинэ жилээр Монголд" хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сарын 10-н хүртэл зохион байгуулна

Өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны арванхоё

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.