fitness
  • 426 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

ХБХ иргэний нийгмийн байгууллагууд байгууллагынхаа тогтвортой байдлыг хэрхэн хангах, эрхэм зорилгын дагуу гишүүд, ХБ хүмүүст хүрч үйлчлэх тал дээр хамтдаа суралцаж хөгжих сургалтын эхний модуль 2023 оны 11 сарын 16-17-ны хооронд боллоо. 

Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, сайжруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо сайжрахад чиглэсэн.

Төслийн хүрээнд хийгдэх гол үйл ажиллагаануудын нэг болох цогц Модуль сургалтад нийт 20 ХБХ иргэний нийгмийн байгууллагууд сонгогдоод өнөөдөр албан ёсоор эхний сургалт эхэлж байна.

Эхний Модуль сургалтын сэдэв нь Эх үүсвэр бүрдүүлэлтийн тухай юм. Судалгаагаар ХБХ-ийн иргэний нийгмийн байгууллагуудад тогтвортой байдлаа хангаж ажиллахад тулгардаг хамгийн том бэрхшээл бол санхүүгийн болон хүний нөөцийн хомсдол гэж гарч ирсэн. Тиймээс байгууллагууд ганц нэгхэн эх үүсвэрээс хамааралтай байлгүй цаашид хэрхэн ямар арга замаар төрөл бүрийн эх үүсвэр, нөөцийг бүрдүүлж байгууллагынхаа тогтвортой байдлыг хангах боломжтой гэдгийг сурч мэдэх юм.

зураг
 

Төсөл хэрэгжих хугацаанд байгууллагууд маань хамтдаа суралцах, сурснаа дадлага болгон хэрэгжүүлэх, хоорондоо сайн туршлагаа хуваалцах, хамтран бичил төсөл хэрэгжүүлэх төдийгүй өөр хоорондоо хоорондоо харилцаа холбоогоо сайжруулах, хамтран санал санаачилга гаргах, төрийн байгууллага, шийдвэр гаргагчидтай хамтын ажиллагааг бодит түвшинд өрнүүлэх, хувийн хэвшилтэй хамтран олон нийтэд ойлголт мэдлэг түгээх зэрэг үйл ажиллагаанд санаачлан оролцох боломжтой.

- Тархинд тэжээл өгсөн өгөөжтэй сургалт болж байна. Сургалтад оролцсоноор бид байгууллагынхаа өсөх боломж, алдаа оноог олж харлаа. /Оролцогч Ч.Дэлгэрмаа/

- Бид энэ сургалтад хамрагдсанаар өөрсдийн боломж бидний эргэн тойронд байгаа бөгөөд бид энэ боломжийг олж харах нүдийг нээлээ. /Оролцогч Д.Мөнхтуяа/

- Эх үүсвэр гэдэг бол санаа санаачилга гэдгийг ойлголоо. /Оролцогч Маргад/

Бусад мэдээ

Л.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй

Л.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулах талаар өчигдөр Эрүүл

Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.