fitness
  • 59 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50,000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл санаачилсан.

2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны 11:00 цагийн байдлаар 102 мянга давлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь

  • 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах,
  • 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах,
  • 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Ж.Алдаржавхлан: Хурал хийх гэж жил бүр 25 тэрбумыг зарцуулж байна

Ж.Алдаржавхлан: Хурал хийх гэж жил бүр 25 тэрбумыг зарцуулж байна

Одоо л ярилцаж, шийдэхгүй бол энэ асуудал дахин 10 жил дарагдаж магадгүй байгаа тул ийнхүү санаа зов

2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгохыг шаардав

2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгохыг шаардав

Шинэ намын дарга Ц.Гантулгаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.