fitness
  • 96 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Р.Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл гаргасан.

Өнгөрсөн сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо өнөөдрийн 11 цагийн байдлаар 102 мянга давлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь

  • 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах,
  • 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах,
  • 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юмхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Д.Мөнхсайхан: Хоёр давхар байшин шатаж, тухайн айлын долоон иргэн амиа алдаж, таван иргэн аврагдсан

Д.Мөнхсайхан: Хоёр давхар байшин шатаж, тухайн айлын долоон иргэн амиа алдаж, таван иргэн аврагдсан

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдлыг танилцуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүл

Эрчүүдийн урт насжилт явагддаг дэлхийн "15" улс

Эрчүүдийн урт насжилт явагддаг дэлхийн "15" улс

Жил бүрийн 11 дүгээр сар бол дэлхий нийтээрээ эрчүүдийн эрүүл мэндийн төлөө кампанит ажил өрнүүлдэг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.