fitness
  • 451 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-18

Нийслэл дэх агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ангилбал, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 56 хувь, автомашиных 29 хувь, усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлж байна.

Нийт 712,992 тээврийн хэрэгсэл байгаагаас 5.3 хувь нь гурав хүртэл, 20.5 хувь нь 4-9 жил, 74.2 хувь нь арваас дээш жилийн насжилттай байгаа аж. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Агаарын бохирдлыг бууруулахын тулд насжилт өндөртэй автомашины хэрэглээг бууруулах бодлогыг Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуульд тусгасан.

Түүнчлэн явган хүний зам авто замтай шууд залгаа болон 2.5-4 метрийн зайтай, эсвэл зүлэг, буттай үед агаарын бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс хүүхэд багачууд агаарын бохирдолд илүү их өртөж буй эрсдэлийг бууруулахын тулд үүнд үндэслэн гудамж, зам төлөвлөлтийг хийх нь зүйтэй” гэв. 
НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга орчим айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түгээх, тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагааг 2019 оноос хойш зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангаж, сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг тавдугаар сараас эхлүүлж, нийслэлийн хэмжээнд нийт 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ. Сайжруулсан шахмал түлшийг тээврийн 28 компани үндсэн гурван маршрутаар, өдөрт дунджаар 483,486 тонныг тээвэрлэн түгээж байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд одоогийн байдлаар борлуулалтын 631 цэг ажиллаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд цахилгаан, шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж ба

Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын нэгдүгээр багцын угсралтын ажил дуусжээ

Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын нэгдүгээр багцын угсралтын ажил дуусжээ

Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугам/ЦДАШ/-ын нэгдүгээр б

Ариунзул С.
Ариунзул С.