fitness
  • 366 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт юм.

Компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр борлуулж,  орлогыг нэмэгдүүлснээр гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хил үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.8 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олоод байна.

Бусад мэдээ

Голын голдирол хааж барьсан S outlets барилгыг буулгахаар боллоо

Голын голдирол хааж барьсан S outlets барилгыг буулгахаар боллоо

Сэлбэ голын голдирол хааж барьсан S outlets барилгыг буулгана гэж Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлэ

Цагаан сарын баяр тэмдэглэхэд нэг айл идээ цагаа, бэлэг, гоёлдоо зориулж 2.2 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ

Цагаан сарын баяр тэмдэглэхэд нэг айл идээ цагаа, бэлэг, гоёлдоо зориулж 2.2 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ

Монголчууд удахгүй Төмөр хулгана жилтэйгээ золгох гэж байна. Жил жилийн Цагаан сарын баярын өмнө Мон

Ариунзул С.
Ариунзул С.