fitness
  • 84 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-20

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай уулзаж байна. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Энэ оны эхний хагас жилийн байдлаар өрхийн дундаж орлого зарлагаасаа давсан. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж байна” гэдгийг онцолжээ.

Монголбанкнаас 2024 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн 10 чиглэлийг танилцуулж буй. Үүнд:

  1. Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн 6 хувь орчимд тогтворжуулахыг зорино.
  2. Инфляцыг онилох мөнгөний бодлогод албан ёсоор шилжүүлсэн, үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  3. Төгрөгийн ханшийг тогтвортой барихын тулд уян хатан зарчмыг баримтална.
  4. Макро эдийн засгийн зохистой бодлогыг мөнгөний бодлоготой оновчтой хослуулна.
  5. Төв банкны олон нийттэй харилцах харилцааг боловсронгуй болгоно.
  6. Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг нэвтрүүлэх чиглэл барьж ажиллана.
  7. Финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжинэ.
  8. Ногоон санхүүжилтийг дэмжинэ.
  9. Олон нийтийн санхүү, эдийн засгийн талаарх боловсролыг дээшлүүлнэ.
  10. Зээлийн мэдээллийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

Бусад мэдээ

Монгол, БНСУ цэргийн аж үйлдвэр болон эмнэлгийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар тохиролцжээ

Монгол, БНСУ цэргийн аж үйлдвэр болон эмнэлгийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар тохиролцжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн урилгаар Батлан хамгаа

Гэртээ архи үйлдвэрлэж байна гэх хэргийг шалгажээ

Гэртээ архи үйлдвэрлэж байна гэх хэргийг шалгажээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ

Ариунзул С.
Ариунзул С.