fitness
  • 302 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-20

Амралтын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас мэдэгдэл гаргаснаа өнөөдөр танилцууллаа. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Сүүлийн үед үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна. 

Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болов.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд хууль хяналтын байгууллагад хандах болсноо үүгээр илэрхийлж байна" гэж хэлэв.

Мөн зохион байгуулсан гэх хоёр монгол хүнийг хууль хүчний байгууллагууд олж тогтоосон бөгөөд энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох хүчний байгууллагуудад ч хандсаны дагуу тэнд ч ажиллагаа явагдаж байгааг Я.Содбаатар дарга мэдээллээ. 

Ашигласан материалын тухайд энэ хичээлийн жилийн нээлтэд зориулж бэлтгэсэн дүрсийг ашиглан хувь хүний, баримжаа муутай яриаг хятадаар хэлж буй мэтээр эвлүүлсэн гэж ЕТГ-аас мэдээлэв. 

Бусад мэдээ

2023 онд суудлын машины импорт өмнөх жилээсээ 17 хувиар өсөж, авто бензинийх 6.2 хувиар буурчээ

2023 онд суудлын машины импорт өмнөх жилээсээ 17 хувиар өсөж, авто бензинийх 6.2 хувиар буурчээ

2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, га

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсжээ

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсжээ

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх о

Ариунзул С.
Ариунзул С.