fitness
  • 92 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-20

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг агаарын бохирдолтой холбоотойгоор дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил бий. Эхний ээлжид 20,000 айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх эхлэл болно. 

Тоосонцрын ихэнх нь автомашины утаанаас гарч байгаа. Автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 орчим хувийг эзэлж байна. Насжилт өндөртэй машин их, шүүлтүүр бага, евро 5 стандартын түлш хэрэглэхгүй байгаатай холбоотой. 

Бидний өргөн барьсан хуулиар автомашины явах хурдыг нэмснээр агаарын бохирдол 17 хувиар буурна. Евро 5 түлшний хэрэглээ бага байна. Хангамж талаас нь сайжруулах, стандартын түлш хэрэглүүлэх тал дээр бодлогын хувьд анхаарч ажиллаж байгаа" хэмээв. 

Богино хугацаанд буюу энэ өвлийн тухайд агаарын бохирдлын эсрэг ямар ажил хийх талаар "Гэр хороололд 198,000 орчим өрх байна. Үүнээс 82,000 гаруй айл стандартын бус зуухтай байгаа юм. 20,000 айлыг цахилгаан халаагуурт шилжүүлнэ.

Амьжиргааны түвшин доогуур 70,000-80,000 айлд давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хэрэгжүүлж байна" гэдгийг тэрбээр хэллээ.

Бусад мэдээ

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Автотээврийн үндэсний төвөөс 12:00 цагт сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Тодруулбал, цасаар шуурч, ав

“ЭТТ” Чалкогийн зээлийг наймдугаар сард төлж дуусна

“ЭТТ” Чалкогийн зээлийг наймдугаар сард төлж дуусна

ЭТТ” компанийн өмнөх удирдлагууд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас 603 сая ам.долларыг урьдчил

Ариунзул С.
Ариунзул С.