fitness
  • 102 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-20

лаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Зайсан, Толгойт, Нисэх, Налайх, Мишээл экспо, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” байжээ.

Зарим өдөр 1-р хороолол, Зурагт, Хайлааст орчим “Бохирдолтой”, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Агаарын чанарын индекс:

  • 0 - 50 бол цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • 51-100 бол хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
  • 101 – 200 бол бага бохирдолтой буюу хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа
  • өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
  • 201 – 300  бол бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
  • 301- 400 бол их бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
  • 401-500 бол маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Бусад мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун ө

Монгол Улсын Засгийн газрын бондын ханш $104.64 давж, нэрлэсэн үнээс 5.9 хувиар өсөв

Монгол Улсын Засгийн газрын бондын ханш $104.64 давж, нэрлэсэн үнээс 5.9 хувиар өсөв

Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сард гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүү

Ариунзул С.
Ариунзул С.