fitness
  • 458 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-21

УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн дарга нарыг нэр дэвшүүлж, сонгох ажлыг МАН бүлэ хэлэлцжээ. Өнөөдөр/2023.11.21/ Нийгмийн бодлогын байнгын хороо/НББХ/-ны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг улираан сонгох саналыг МАН бүлэг гаргаж, байнгын хорооны хурлаар хэлэлцэж, дэмжжээ. УИХ 11 байнгын хороотой бөгөөд байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаагаар томилж, чөлөөлдөг зохицуулалттай юм. Энэ зохицуулалтын хүрээнд УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ. 

  1. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин
  2. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр
  3. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар
  4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг
  5. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг
  6. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  7. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг
  8. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
  9. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин нарыг солих юм. 

Харин Хуульзүйн байнгын хороон даргаар сар хүрэхгүйн өмнө УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилсон бол Төрийн байгуулалтын байнгын хороон даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат брэн эрхээсээ түдгэлзсэнээр Төрийн байгуулалтын байнгын хороон даргыг Н.Энхболдоор сольж томилсон учир хугцаа нь дуусгавар болох болоогүй байгаа юм. 

Бусад мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнa

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнa

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас о

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөлөө

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Е

Ариунзул С.
Ариунзул С.