fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-21

Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлж буй үндсэн чадавхийн хөндлөнгийн үнэлгээ хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний баг болон Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан бүрэлдэхүүн энэ сарын 20-нд Дундговь аймагт ажиллалаа.



ДЭМБ-аас гишүүн орнуудтай хамтран 2005 онд боловсруулсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинг хамгаалах, хил дамнасан болзошгүй халдварт өвчин, аюул заналаас сэргийлэх, хянаж зохицуулахад чиглэсэн заавал мөрдөх баримт бичиг юм.



Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх үндсэн чадавхид хөндлөнгийн үнэлгээ хийх олон улсын хамтарсан баг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлэгт хөндлөнгийн үнэлгээ хийж уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.



Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлж буй тандалт, хариу арга хэмжээний талаар,  Зоонозын өвчин судлалын төвөөс зоонозын өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр үнэлгээний багийнханд нэгдсэн мэдээлэл өглөө.


Бусад мэдээ

Метроны барилга угсралтын ажлын тендерийг 10 сарын 3-нд зарлана

Метроны барилга угсралтын ажлын тендерийг 10 сарын 3-нд зарлана

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ

Сурах бичгийг цахимаар худалдан авах боломжтой боллоо

Сурах бичгийг цахимаар худалдан авах боломжтой боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийн дагуу Үндсэн

Ариунзул С.
Ариунзул С.