fitness
  • 193 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-22

Боловсролын салбарын эрх зүйн орчинг сайжруулах багц хууль 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан. Шинээр батлагдсан “Боловсролын ерөнхий хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Боловсролын баримт бичиг цаасан болон цахим хэлбэртэй байна” гэж заасан. Мөн 2022 онд Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын “Хамтарсан албан даалгавар”-т “Их, дээд сургуулиудын төгсөгчдийн дипломыг блокчэйн технологид тулгуурлан баталгаажуулах” үүргийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд  даалгасан билээ.

Тэгвэл уг эрх зүйн баримт бичгийн хүрээнд диплом, гэрчилгээг блокчэйн технологиор баталгаажуулах шилжилтийн үе шатыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны хэрэгжүүлэгч агентлаг “Боловсролын Ерөнхий Газар”-аас 2022 онд зорилт тавин эхлүүлсэн бөгөөд TEO үндэсний блокчэйнд диплом баталгаажуулах ажлыг хамтран хэрэгжүүлээд байна.

Энэ жилийн хувьд төрийн өмчийн 5 их сургууль, зарим дээд сургуулиуд 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөгчдийнхөө дипломыг блокчэйнд баталгаажуулж үнэ төлбөргүй цахимаар олгоход бэлэн болоод байна. Иймд төгсөгчид certify.mn веб хуудсаар нэвтэрч өөрт хамааралтай дипломоо үнэ төлбөргүй татаж авна уу.

Цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төвшний их, дээд сургуулиуд нь хуульд заасны дагуу цахим дипломыг олгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Блокчэйнд баталгаажсан цахим диплом, гэрчилгээний давуу тал:

  • Боловсролын Ерөнхий газраас диплом бүрийг хянаж блокчэйнд баталгаажуулдаг тул хуурамчаар үйлдэх боломжгүй;
  • Үнэт цаас, хэвлэлийн зардалгүй;
  • Блокчэйнд баталгаажсан дипломыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй;
  • Гадаадын сургууль, байгууллагад Апостель баталгаажуулалтаар илгээх шаардлагагүй;
  • Дипломын үнэн зөв, хүчинтэй эсэхийг дэлхийн хаанаас ч үнэгүй шалгах боломжтой;
  • Хувийн хэрэг цаас архивлан хадгалах хэрэгцээг багасгасан

Хамтран ажиллах ЦАХИМ ХҮСЭЛТЭЭ https://certify.mn/signup линкээр орон илгээнэ үү.

Бусад мэдээ

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 22-ноос өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 22-ноос өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 22-ны өдрийн 05:00 цагаас эхлэн ӨВЛИЙН цагийн ху

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын талуудын 28-р бага хурал эхэлнэ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын талуудын 28-р бага хурал эхэлнэ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын талуудын 28-р бага хурал өнөөдөр эхэлнэ. Энэ хурал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.