fitness
  • 638 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-21

urug.mn image

Канадын реппер Дрэйк тэмцээн, уралдаанд томоохон хэмжээний бооцоо тавьдгаараа алдартай. Гэхдээ түүний дэмжсэн баг, хамт зураг авхуулсан тамирчин ялагддаг гэж итгэдэг, уулзахаас зайлсхийдэг хүн цөөнгүй. Бооцоон дээр ч Дрейк тийм ч азтай байдаггүй нэгэн. Түүний азгүйтэл хөлбөмбөгийн ДАШТ-ий финал дээр ч мөн үргэлжилжээ.

Тэрбээр ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод нэг сая ам.долларын бооцоо тавьсан байна. Улмаар хэрвээ Аргентины шигшээ хожвол Дрэйк бооцооны мөнгөө нугалж, 2,7 сая болгон авах байв.

Түүний таамагласнаар Аргентины шигшээ Францыг хожиж, дэлхийн аварга болсон.Дрейк баярласан нь мэдээж. Гэтэл тэрбээр тоглолтын үндсэн цагт Аргентин хожно гэж бооцоо тавьсан байжээ. Финалын тоглолт үндсэн цагт 2:2, нэмэлт цагт 3:3-аар тэнцэж, ялагч пенальтиар тодорсон тул Дрейк бооцооны мөнгөө алдахад хүрчээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.