fitness
  • 441 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-24

Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн үүний нэг жишээ юм.

Энэ талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.

Баянзүрх дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай 33-ийг байгуулахаар төлөвлөснөөс 31-ийг бариад буй. Ирэх онд үлдсэн хоёрыг нь байгуулахаар төсөвт суулгажээ. Мөн иргэдтэй нөхөрлөл байгуулж, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянзүрх дүүрэг 435 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Гэр хорооллын өрхийн тоо ч энэ хэрээр олон байгаа. Иймээс Сэлбэ, Дамбадаржаа, Дарь-Эх, Цайз, Шар хад дэд төвийн зарчмыг нийслэл цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөлт хийж буй. Ирэх жил Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцны иж бүрэн хороолол байгуулахаар бэлтгэл ажлыг эхлэх гэж байна.

Ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Ирэх жилээс барилгын ажил эхэлнэ. Мөн зөвхөн дэд төвийг хүлээлгүйгээр төвийн инженерийн шугам сүлжээ явах боломжгүй өндөрлөг газруудад НОСК-ын туршиж буй “Hyabrid house” орон сууцны төслийг Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа ипотекийн одоогийн нөхцөлтэй уялдуулах чиглэлээр судалж үзэх хэрэгтэй. Нийслэлийн зүгээс дэд бүтэц талаас нь дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээлээ.

Мөн тэрбээр гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахаар жилд хамгийн их санаачилга гаргаж ажилласан, үр дүн гаргасан дүүргийн нийслэлд татан төвлөрүүлдэг орлогын хэмжээг бууруулах урамшуулал олгох боломжтой гэдгийг дурдав.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Шар хад дэд төвийг түшиглэн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг байгуулахаар газар чөлөөлсөн ч тус дэд төвийн ажил явахгүй, зураг төсөл дуусаж байгаа гэдэг хариу өгдөг. Иймээс үүнд анхаарал хандуулахыг хүслээ. Баянзүрх дүүргийн зүгээс гэр хорооллын айлуудыг хашаандаа 10 мод тарих уриалга гаргасан нь ажил хэрэг болж байгааг мөн онцолж байв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Нүүрсний коксжуулалт гэж юу вэ?

Нүүрсний коксжуулалт гэж юу вэ?

Герман улсын 2,4 сая тоннын хүчин чадалтай металлургийн коксын үйлдвэрКоксжуулах ба хагас коксжуулах

Зудад нэрвэгдсэн малчдад эмнэлгийн тусламж үзүүлэв

Зудад нэрвэгдсэн малчдад эмнэлгийн тусламж үзүүлэв

Засгийн газрын 2024 оны “Бэлэн байдалыг зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сай

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн