fitness
  • 536 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-10

Франц улсад 80-аас дээш автомашины багтаамжтай зогсоолууд нарны эрчим хүчний хавтангаар хучигдсан байх шаардлага хэрэгжиж эхлэхээр болжээ.

Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан хуулийн төслийг энэ долоо хоногт Францын сенат хэлэлцэж, баталсан байна.

Хуулийн дагуу 80-400 багтаамжтай зогсоолын эзэд таван жилийн дотор, 400-аас дээш багтаамжтай зогсоолын эзэд гурван жилийн дотор ийм арга хэмжээ авах үүрэгтэй болжээ.

Ингэхдээ зогсоолын талбайн талаас дээш хувийг нарны эрчим хүч үйлдвэрлэгч хавтангуудаар хучих юм.

Үүний үр дүнд 11 гигаватт хүртэл хэмжээтэй эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж Францын эрх баригчид тооцоолжээ.

Тус улс бас авто зам, төмөр зам, фермийн газар зэрэг талбайнуудыг нарны эрчим хүч үйлдвэрлэгч болгох арга замуудыг судалж байгаа гэнэ.

Нарны эрчим хүчний хавтангуудын сүүдэрт автомашин байрлуулах шийдэл бол Франц улсын хувьд шинэ зүйл биш юм байна. Британийн сэргээгдэх эрчим хүчний аварга компаниудын нэг Renewable Infrastructure Group саяхан Корсика арлын Борго хотод ийм шийдэлтэй томоохон авто зогсоол байгуулахад хөрөнгө оруулж байжээ.

Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хомсдол Европын орнуудыг сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарал хандуулахад хүргэж байгаа.

Саяхан Францын засгийн газар айл өрхүүд, бизнесийн байгууллагуудыг эрчим хүчний үнэ тарифын өсөлтөөс хамгаалахад 45 тэрбум евро зарцуулах шийдвэр гаргасан юм. Мөн цөмийн эрчим хүчний салбараа сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian

Бусад мэдээ

"Mongolian capital markets day 2023" зохион байгуулагдлаа

"Mongolian capital markets day 2023" зохион байгуулагдлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ үед хоёр улсын бирж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бирж хооронд давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах, хоёр улсын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд энэ арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ни

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн