fitness
  • 225 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-25

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр цагдаагийн хурандаа цолоор 17, дэд хурандаа цолоор 41, хошууч цолоор 54, ахмад цолоор 123, ахлах дэслэгч цолоор 355, дэслэгч цолоор 177, сургагч ахлагч цолоор 5, нийт 772 алба хаагчид цол олгов.

Үүнээс таван эмэгтэй алба хаагч цагдаагийн хурандаа цолтой болжээ.

Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн дээд цолоос бусад цолыг олгох, сэргээх, бууруулах, хураан авах хуулийн зохицуулалттай байна. Хурандаа цол нь ахлах ангилалд ордог. Цагдаагийн хурандаа цолтой алба хаагчид сар бүр үндсэн цалингийн 30%-ийн нэмэгдэл олгодог байна.

Хурандаа цол авсан алба хаагчид

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Наранцацрал

зураг
 

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Ш.Тунгалаг

зураг
 

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаа

зураг
 

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг

зураг
 

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Д.Туяацэцэг

зураг
 

 

Эх сурвалж: ЦЕГ 

Бусад мэдээ

Ө.Золбаяр: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн

Ө.Золбаяр: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ер

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монг

Ариунзул С.
Ариунзул С.