fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-28

Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум “Улаагчийн Хар нуур” гэдэг газар иргэн Г-ын суудлын автомашин нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Бусад мэдээ

Б.ТУЛГА ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ ЗАСАГ ДАРГА ЖӨҮ ЮЙЛҮН ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Б.ТУЛГА ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН ЗҮҮН ҮЗЭМЧИН ХОШУУНЫ ЗАСАГ ДАРГА ЖӨҮ ЮЙЛҮН ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН ЗҮҮ

Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болголоо

Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болголоо

Засгийн газрын хуралдаан өндөрлөж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал Улаанбаатар хотын Сонгинохайрх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.