fitness
  • 630 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-28

Энэ онд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.

Тухайлбал өчигдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум Улаагчны Хар нуур гэдэг газар иргэн Г-ын суудлын автомашин нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух

Сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэн орон нутгийн байгууллагуудад үнэлгээ хийжээ

Сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэн орон нутгийн байгууллагуудад үнэлгээ хийжээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.