fitness
  • 449 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-28

Бүгд Найрамдах Франц улсын “Ферди” олон улсын байгууллагаас Өрхийн эрүүл мэндийн төвийн үр ашгийн тооцооллын судалгаа хийж, үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг энэ сарын 27-нд зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, нийслэл, орон нутгийн ӨЭМТ-ийн удирдлага зэрэг 80 хүн оролцсон.
Манай улс “Ферди” олон улсын байгууллагатай 2020 оноос судалгааны чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Сумын эрүүл мэндийн төвийн үр ашгийн тооцооллын судалгаа”-г хийж гүйцэтгэн Францын олон улсын “Эрүүл мэндийн бодлого ба төлөвлөлт” сэтгүүлд хэвлүүлсэн юм.
Судалгааны үр дүнг “Ферди” олон улсын судалгааны байгууллагын төлөөлөгч, профессор Жаки Маттонат танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн өрхийн эрүүл мэндийн төв тус бүрээр үр ашгийг тооцоолох, орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хамруулах, судалгааны аргачлалыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


Бусад мэдээ

Сургуулиас 150 метрт ундаа, чипс, гоймон, контик зарахыг хориглоно

Сургуулиас 150 метрт ундаа, чипс, гоймон, контик зарахыг хориглоно

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ХХААХҮЯ-наас сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хо

Соёл урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно

Соёл урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.