Spotify” дуу хөгжмийн платформ дээр энэ онд хамгийн их тоглогдсон дуутай уран бүтээлчээр АНУ-ын дуучин Тэйлор Свифт шалгарлаа. Тодруулбал тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийт 26.1 тэрбум сонсолт авчээ.
Жагсаалтын
Тус платформ дээр хамгийн их тоглогдсон дуутай уран бүтээлчийн жагсаалтыг Пуэрто-Рикогийн дуучин Bad Bunny 2020 оноос хойш тэргүүлж байсан юм.
Хамгийн сонсолт авсан дуугаар дуучин Miley Cyrus-ийн “Flowers” 1.6 сая сонсолт авч шалгарсан байна.
Энэ оны аравдугаар сард “Bloomberg”-ээс Тэйлор Свифтийг тэрбумтнуудын эгнээнд нэгдсэнийг зарласан. Энэ амжилтад хүрэхэд түүний "Eras" аялан тоглолт чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Тодруулбал уг тоглолт дангаараа зарим жижиг улс орнуудын эдийн засагтай дүйхүйц хэмжээний орлого олсон.
Эх сурвалж: АР