fitness
  • 404 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-01

Сурагчдын II улирлын амралт хуваарь ёсоор он гараад буюу нэгдүгээр сарын 8-наас 20 хоног үргэлжлэх учиртай. Гэхдээ БШУЯ-ны зүгээс хуваарийг бага зэрэг наашлуухаар хэлэлцэж байна. Тодруулбал нэгдүгээр сарын 8-наас эхлүүлэх байсныг 4-н болгож өөрчлөх саналыг гаргаад байна.



Бид энэ талаар Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

- Сурагчдын амралтын хугацааг бага зэрэг наашлуулах талаар хэлэлцэж байгаа юу?
- Сурагчдын амралтын хугацааг өөрчилж болохуйц зохицуулалт хийж, судалгаа авах байдлаар БШУЯ-нд энэ талаар хэлэлцэж байна. Эцсийн шийд гараагүй. Хэрэв тушаал гарчихвал хэрэгжүүлэх чиг үүрэг нь манайд ирнэ.

- Амралт эхлэх хугацааг наашлуулах шалтгаан нь юу вэ?
- Хүүхдүүдийн дунд гарч буй ханиад томууны дэгдэлтээс сэргийлж буй. Үүнд мөн Эрүүл мэндийн яамнаас саналаа хэлж байна. Мөн Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээ давхацсан гэх мэт нөхцөл байдал нөлөөлж байх шиг байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа

Бусад мэдээ

"УБТЗ" ХНН, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа

"УБТЗ" ХНН, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа

Замын-Үүд – Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй

МАН: Лхагва гарагт төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина

МАН: Лхагва гарагт төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина

Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгөв.

Ариунзул С.
Ариунзул С.