fitness
  • 655 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-10-20

Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёр дахь удаагийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэллээ. Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана. Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татагдах хуультай.

Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  1. Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  3. Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  5. Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  6. Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд
  7. Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд
  8. Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль
  9. Багахангай дүүрэгт "Хангай" цогцолбор сургуулийн байранд.

Цэрэг татлагын байранд очихдоо: 

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Цэрэгт татагдсан залуусыг задгай, ачааны автомашин дээр суулгаж тээвэрлэхийг хориглосон тушаал гаргасан хэмээн Хууль зүйн сайд мэдэгдээд байгаа билээ. 

Бусад мэдээ

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ

Зургаадугаар сард хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж б

Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурчээ

Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурчээ

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал

Hunnu Admin
Hunnu Admin