Малайз Улсад онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу гуайн Малайзын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын засгийн газрын элч Г.Занданшатар Куала Лампур хотод хэвлэлийн бага хурал хийж байна.
Тэрбээр "Одоогоос 20 жилийн өмнө 2006 оны аравдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын иргэн Малайзын нутаг дэвсгэрт онц хэрцгийгээр амиа алдсан. Тэрбээр тухайн үед дөнгөж 28 настай байсан юм. Хоёр бяцхан хүүгийн ээж, аав, ээжийн охин байлаа.
Түүний аав С.Шаарийбуу өнгөрсөн 20 жил шударга ёсны төлөө тэмцсээр, зүтгэсээр ирсэн билээ. Монгол Улсын засгийн газар Малайз Улстай дипломат болон эрх зүйн сувгаар хамтран ажиллаж эхэллээ.
Түүний амь насыг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг гэм буруутайд тооцсон. Тэд өдгөө ч ял шийтгэлээ эдэлж буй.
Ш.Алтантуяагийн ар гэр Малайзын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. 2022 онд Шах-Аламын дээд шүүхээс ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийн хариуцагчид, түүний дотор Монгол Улсын засгийн газрыг Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан иргэний эрх зүйн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзсэн. Тиймээс түүний ар гэрт 5,000,000 ринггитийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн.
Монгол Улсын тал уг шийдвэрийг хууль ёсны, шударга шийдвэр гэж үзэж байна. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр давж заалдах шүүхээр уг шийдвэрийг хүчингүй болгосон. Малайзын засгийн газрыг Иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлсөнд Монгол Улсын засгийн газраас гүнээ харамсаж байна.
Хүний амьд явах эрх Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар хамгаалагддаг. Ш.Алтантуяаг цагдаагийн тусгай ангийн ажилтнууд онц хэрцгийгээр хөнөөсөн.
Би Монгол Улсын засгийн газраас Малайз Улсын засгийн газарт тавьж буй албан ёсны дөрвөн хүсэлтийг уламжлахаар ирсэн. Үүнд:
Бид Малайзын шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх ёсыг бүрэн хүндэтгэдэг. Бид аль нэг улсын засгийн газар, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй. Гадаад улсад байгаа иргэдийнхээ хуулт ёсны эрх ашгийг хамгалаах нь Венийн конвенцоор хүлээн зөвшөөрсөн дипломат харилцааны чиг үүрэг юм.
Чиг үүргийнхээ хүрээнд зохих шугамаар, олон улсын эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэх нь хоёр улсын цаашдын итгэлцэл, харилцаанд чухал ач холбогдолтой.
Би Монгол Улсын Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаж байх үедээ С.Шаарийбуу гуайтай анх удаа уулзаж байсан. Дараа нь Улсын их хурлын дарга байхдаа Ш.Алтантуяа агсны хэргийг Малайз Улсын холбогдох албан тушаалтнуудад хөндөж байлаа.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ар гэрт нь дэмжлэг үзүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг байгуулсан. Одоо албан ёсны үүргээ түр хойш тавьж, эцэг хүний хувиар ярьж байна.
Би өөрөө үр хүүхэдтэй хүн. Ш.Алтантуяагийн аав охиноо онц хэрцгийгээр алдсан шаналлаа хорин жил тээж явж байна. Ээж нь шударга ёс тогтохыг хүлээсээр хорвоог орхисон.
Ээж нь бусдын гарт амиа алдах үед түүний нэг хүү дөнгөж гурван настай байв. Тэрбээр 15 нас хүртлээ ээжийгээ гэртээ ирэхийг хүлээсээр өөрөө ч мөн хорвоог орхисон юм. Өнөөдөр үлдсэн ар гэрийнхэн нь, нас өндөр болж буй аав нь "Уучлаарай" гэсэн үгийг ч сонсолгүй явна.
Үйлийн үр байдагт бид итгэдэг. Ар гэрийнхэн нь шударга ёсны төлөө тэмцсээр байна. Монголын нийгэмд цагдаагийн хэн нэгэн ажилтан танай орны эмэгтэйг буудан хөнөөж, цогцсыг нь тэсрэх бодисоор дэлбэлснийг хүлээн зөвшөөрч болох уу?
Энд зөвхөн Монгол, Малайз хоорондын асуудал биш. Дэлхийд энх тайван, хайр энэрэл дутагдаж байна.
"Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ. Өргөдөл нь Малайз болон Австрали Улсын засгийн газарт харьяалагдсан. Өргөдлийг хянан шийдвэрлэхэд хоёр улсын хуулийн дор захирагдах хэрэгтэй" гэлээ.