Өмнөговь аймгийн Ханбогд суманд газрын тухай хууль зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг танилцууллаа.
Жижиг "Тавантолгой" ХК нүүрсний ачилт, буулгалтад зориулж 10 га газар худалдан авах тендер зарласан үнийн саналыг дэлгэцэд танилцууллаа. Өөрөөр хэлбэл нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж байсан нь харагдаж байна.
Үүнд хариулт өгөхөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт:
Дэлгэцэд харуулж буй газар олгох захирамжууд минийх мөн. Компанийн зүгээс үнийн дүнг зарласан. Би компаниас мөнгө аваагүй, олон жил үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани гэдгийг нь мэднэ. Ямар шалгуураар 10 тэрбум төгрөг гэж зарласныг мэдэхгүй.
Тэр олон компанийн эрх хэрхэн хятадуудад шилжсэнийг нэг бүрчлэн хувийн хэргээр нь тайлбарлаж өгч болно.
Түүнээс Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Та улс төрийн томилгоотой хүн мөн үү" гэхэд "Тийм ээ, би МАН-ын томилгооных. Намайг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж томилсон. Намайг томилогдох үед цар тахал давхцаж нүүрс тээврийн 300 гаруй ААН-ийг кэмпид байрлуулж, газар олгох ажил миний үед их таарсан ч хурлаар чиглэл ирсэн төлөвлөгөөний дагуу л ажилласан. Дуудлага худалдаанд оролцоогүй, төлөвлөгөөт төсвийн дагуу олгосон, ямар нэгэн мөнгө аваагүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд Ханбогдод газар олгосон захирамжуудыг шүүн үзэж 100 хувь хятад эзэмшигчтэй компаниуд олон байгааг хэлж байлаа. Мөн гадаад ашиглагч, эзэмшигчтэй 40 гаруй газар байгаа ба монгол эзэнтэй компанийг гадаадын иргэнд худалдаж эзэмшлийг сольдог зөрчлүүд байгаа гэв.
Нүүрсний хулгайн сонсгол газар олголтын, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэмт хэргүүдийг давхар илчилж байна.
Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Золжаргал:
- Манай салбарын хуулиуд бүгд цахимжсан. Газрын дуудлага худалдаа бүгд цахим буюу эзэмших, олгох үйл явц хамаарна. Газрын дуудлага худалдааг аль болох ашиглах төрөлд зарладаггүй. Эхлээд аймаг, сумдын ИТХ-ын шийдвэрийн төлөвлөлтийн цахим системд оруулдаг. Гадаадын хөрөнгө оруулалт гэж дурдагдаж байна. Үүний цаана маш олон процесс явагддаг. Тиймээс тэр олон компанийн эрх хэрхэн шилжсэнийг нэг бүрчлэн хувийн хэргээр нь тайлбарлаж өгч болно.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Нүүрсний хулгайн сонсгол газар олголтын цаашлаад, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэмт хэргүүдийг давхар илчилж байна. Үүнийг АТГ, ЦЕГ-аас анхааралдаа авч үргэлжлүүлэн шалгана. Миний бие үүнд оролцохгүй" гэлээ.