fitness
  • 192 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-11

Монгол Улс болон ОХУ-ын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангаж тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийн дөрөв дэх шатны хэлэлцээг энэ сарын 8-нд цахим хэлбэрээр хийжээ.

төслийг 2024 онд эцэслэн гарын үсэг зурж батлуулах нь зүйтэй гэж хоёр тал үзсэн байна.

Хоёр улсад ажилласан жилийн шилжүүлэн тооцож тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан энэхүү хэлэлцээрийн хүрээнд 2016-2023 онд хоёр улсад ажилласан жилээ баталгаажуулсан 994 иргэн байгаа бол Монгол Улсаас 289 иргэн тэтгэвэр авдаг байна.

Энэ удаагийн Монгол-Оросын шинжээчдийн ажлын хэсгийг Монгол талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Орос талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Хууль эрх зүй, хууль тогтоомж, олон улсын харилцааны департментын Орлогч дарга С.В.Комарова нар ахлан ажиллаж, хэлэлцээрийн төслийг шинжээчдийн ажлын хэсгийн түвшинд эцэслэн тохирчээ.

Хоёр улсын нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгааллын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын хуралдааны протокол, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг тусгаж 2018 онд эхний шатны хэлэлцээг зохион байгуулжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай 1981 оны хэлэлцээрийг хоёр улс одоог хүртэл мөрдөж ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: ХНХЯ


Бусад мэдээ

ЦЕГ: Сар шинийн баяр дөхөж, халаасны хулгай нэмэгдэх эрсдэлтэй байна

ЦЕГ: Сар шинийн баяр дөхөж, халаасны хулгай нэмэгдэх эрсдэлтэй байна

Нийслэл хотын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сард халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол,

Өвлийн амралт дуусахаас өмнө хүүхдээ заавал суулгах СУРГАЛТУУД

Өвлийн амралт дуусахаас өмнө хүүхдээ заавал суулгах СУРГАЛТУУД

8-17 насны хүүхдүүдэд зориулан Австралийн дижитал боловсролын стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.