fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-11

Сонгуульд нөлөөлдөг зарим хүчин зүйлсийн нөлөөллийг байхгүй болгох үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулах асуудлыг судалж, бусад намуудтай зөвшилцөнө гэж УИХ дахь Монгол Ардын намын бүлэг мэдээллээ.

Одоогоор улсын хэмжээнд 29 тойрог байгаа бөгөөд үүнээс 22 тойрог хөдөө орон нутагт, үлдсэн долоо нь Улаанбаатар хотод байгаа аж. Эхний байдлаар судалж үзэхэд хөдөө орон нутагт долоо, Улаанбаатар хотод 4-5 тойрог болгож, одоогийн тойргуудыг багасгах боломжтой гэж үзэж байна. Мөн Монгол Ардын намын бүлгийн хувьд аль болох тойргийг томруулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ирэх онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 78 мандаттайгаар сонгууль явагдахаар байна. Ардчилсан намын бүлэг албан ёсоор тогтоолын төсөлд яригдах үед энэ асуудлыг хэлэлцэхийг мэдээлсэн юм.

Мөн Ардчилсан намын бүлэг түлш болон бусад цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, нөөцийг ойрын 2-3 хоногт хангана, цаашид үнэ нэмэгдэхгүй гэдгийг мэдээлээд байна. Тэгвэл энэ асуудлыг дорвитой шийдвэрлэж, хэвийн болгохыг шаардаж байгаагаа болон УУХҮ-ийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ гэж Ардчилсан намын бүлэг мэдээллээ.


Бусад мэдээ

Ногоон автобусны техникийн үзүүлэлт сэдвээр үргэлжилж буй сонсголд 31 гэрчийг дууджээ

Ногоон автобусны техникийн үзүүлэлт сэдвээр үргэлжилж буй сонсголд 31 гэрчийг дууджээ

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд

Прокурор төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 258 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Прокурор төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 258 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Прокурорын байгууллага 2023 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд төрийн бай

Ариунзул С.
Ариунзул С.