fitness
  • 402 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-12

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөн ажиллахыг даалгаж, автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөж ажиллахыг сануулсан. 

Мөн Төсөв Батлагдсантай Холбоотойгоор Энэ Ондоо  Багтаан Хөрөнгө Оруулалт, Худалдан Авалтын Бүх Төлөвлөгөөг Батлан, Тендер Сонгон Шалгаруулалтаа Зарлаж Дуусгах, Дүүргүүд Рүү Эрх Шилжүүлэх Ажлаа Эрчимжүүлэхийг Үүрэгдэв. 

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийх, түгжрэлтэй холбоотой холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэгдэж, “Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг хэллээ.

Бусад мэдээ

Говь нутгаар 220 км алхсан алхагч нар амжилттай бариандаа орлоо

Говь нутгаар 220 км алхсан алхагч нар амжилттай бариандаа орлоо

Элсэн шаргал говийг ид хаваар давж, халуун хатуу газрыг хатан зүрхээр давж, замын уртыг гэтэлгэж, са

ХНХЯ: Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна

ХНХЯ: Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогы

Ариунзул С.
Ариунзул С.