fitness
  • 225 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-12

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг онцоллоо.

Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2022 онд ёслол төгөлдөр тэмдэглэснийг сайшаав.

Монгол, Японы харилцааны дараагийн хагас зуун жилийн эхлэл тавигдсан “Рэйва”-гийн шинэ он тооллын цаг үед томилогдон ирсэн Элчин сайд харилцааны ололт амжилтыг улам бүр бататгана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, амжилт хүслээ.

зураг
 

зураг
 

Элчин сайд М.Игавахара “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт бэхжүүлэх, Японоос хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулах, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

зураг
 

Уулзалтаар дээд, өндөр түвшний солилцоог улам бүр эрчимжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотоллоо хэмээн ЕТГ-ын ХМА-наас мэдээллээ.

Бусад мэдээ

Нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхаарууллаа

Нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхаарууллаа

Аравдугаар сарын 6-нд нутгийн төв хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, ну

Отрын бүс рүү зун, намар мал оруулахгүй

Отрын бүс рүү зун, намар мал оруулахгүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар аймаг дундын отрын бүс нутаг

Ариунзул С.
Ариунзул С.