Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах нь төслийн зорилго юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар"НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний Эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн конвенцын зөвлөмжид хүмүүсийг бие даан амьдрахад чиглэсэн олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн туслахын туслалцаа үзүүлэх сургалт, дэмжлэг, үйлчилгээг эрчимжүүлэхийг тусгайлан тусгасан. Тэгвэл энэ удаагийн төсөл нь дээрх асуудлыг бодит үр дүнтэйгээр шийдвэрлэх, Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд шат ахиулсан үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
Эх сурвалж: ХНХЯ