УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "УБТЗ ХНН ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь түргэн шуурхай тээвэрлэх дээр онцгой анхааран ажиллаж байна. Арванхоёрдугаар сар эхлээд ОХУ-аас нийт УБТЗ 971 вагон буюу хоног тутам 80-90 вагон нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Үүнээс АИ92 бензин 273 вагон, дизелийн түлш 632 вагон импортоор орж ирсэн.