fitness
  • 193 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-13

БНХАУ-д Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээн болоход дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор уулын цанын жиант слалом болон слалом төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 107 цаначнаас М.Манлайжав 46 дугаар байрт орсон бол О.Өсөх-Ирээдүй 47 дугаар байрт хурдалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40, Х.Халиун 41 дүгээр байрт орлоо.

М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ. Онцолбол, Монголын уулын цаначид залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа эрх авч уралдах гэж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Бусад мэдээ

ЭЕШ өгөгчид батламж хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ

ЭЕШ өгөгчид батламж хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.Элсэлтийн шалгалт өгч буй шалгуулга

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах анхдугаар хурал болно

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах анхдугаар хурал болно

УИХ-ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Аялал жуулчлалын тухай хуулийн ш

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.