fitness
  • 400 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-13

Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны үлдэгдэл төлбөрүүдийг “Century” I, II, III төслийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.

2021 онд авч хэрэгжүүлсэн “Century” I төслийн хүрээнд  Монгол Улс түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол  2023 оны нэгдүгээр сард авч хэрэгжүүлсэн “Century” II төслийн хүрээнд хөгжиж буй орнуудад хаалттай байсан зах зээлд өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн анхны орон болж, дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чадсан.


Бусад мэдээ

ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААН НАЙМДУГААР САРЫН 05-06-НЫ ӨДӨР БОЛНО

ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААН НАЙМДУГААР САРЫН 05-06-НЫ ӨДӨР БОЛНО

Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно

Зургаан төрлийн хорт хий илрүүлэх багаж хэрэгслийг хүлээн авлаа

Зургаан төрлийн хорт хий илрүүлэх багаж хэрэгслийг хүлээн авлаа

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гамшигтай тэмцэх чадав

Ариунзул С.
Ариунзул С.