fitness
  • 242 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-14

Өнөөдөр Дундговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

12-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар -34...-39 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. -20...-22 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. -19...-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. -20...-22 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

Гуравдугаар эмнэлгийн эмч нар уналт таталтын мэс засал эмчилгээг бие даан хийж эхэллээ

Гуравдугаар эмнэлгийн эмч нар уналт таталтын мэс засал эмчилгээг бие даан хийж эхэллээ

Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэ

ШШГЕГ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллана

ШШГЕГ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.