fitness
  • 410 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-22

Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд  амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм. 

2022 оны “Нийслэлийн онцлох хүүхэд”-ээр:

  • Нандинжаргалын Оюундарь / “Бритиш” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч/
  • Энхбаатарын Индра / “Оюунлаг тулга” сургуулийн 8 дугаар ангийн сурагч/
  • Мэндсайханы Хос-Эрдэнэ / 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч /
  • Эрдэнэдоржийн Саяжаргал /23 дугаар лаборатори сургуулийн 9 дүгээр ангийн сурагч/
  • Ганчулууны Аззаяа / 141 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч/
  • Мэндсайханы Анунгоо / "Шинэ зуун билэг" сургуулийн 10 дугаар ангийн сурагч/
  • Гүррагчаагийн Өсөх-Ирээдүй / “Олонлог Эгзэ” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч /
  • Ганзоригийн Хүслэн /“American school” сургуулийн бэлтгэл ангийн сурагч /
  • Алтантөгсийн Энгүүн / "Смарт" олон улсын сургуулийн сурагч / нар шалгарлаа.

Мөн “Оны онцлох оюунлаг хүүхэд” номинацид ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Наранбаатарын Сувдыг шалгаруулсан бол “Оны онцлох манлайлагч хүүхэд”-ээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өлзийсайханы Амгаланзаяа тодорлоо. 

Бусад мэдээ

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замыг ирэх хавар барьж эхэлнэ

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замыг ирэх хавар барьж эхэлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлө

Ирэх пүрэв гарагт хүүхэд залуучуудын театр нээлтээ хийнэ

Ирэх пүрэв гарагт хүүхэд залуучуудын театр нээлтээ хийнэ

Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байв. Тэгвэл тус те

Ариунзул С.
Ариунзул С.