Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
-БШУЯ-наас өчигдөр мэргэжлийн байгууллагуудтай холбогдож, цаг агаар, ханиад томуу, өвөлжилтийн талаар мэдээлэл авсан. Үүний үндсэн дээр салбарын сайд шуурхай зохицуулалтыг хийж, А/534 дугаар тушаал болон А/554 тушаал гаргалаа. Энэ хоёр тушаалаар Байгалийн эрсдэлтэй нөхцөл, цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүлж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18 буюу маргаашаас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж байна. Харин дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 25-наас цахимаар хичээллүүлнэ.
Өвлийн улирлын амралт арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжлэхээр шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгдье.
Тэгээд арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн бүх ЕБС-ийн улирлын амралт эхэлнэ. Төрийн байгууллагууд албан хаагчдадаа хүүхдээ харах боломжоор хангахыг уриалъя. Бага насны хүүхдүүдийг харж хандах хүнгүй болох эрсдэл үүснэ. Ахуйн осол гэмтэлд өртөх эрсдлээс хамгаалах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-наас тодорхой шийдвэрийг гаргаж байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхийн сонголтоор хамрагдана. Дотуур байрны асуудал бас үүснэ. Өвөлжилт хүндэрсэн бүс нутгуудад арванхоёрдугаар сарын 29-нийг хүртэл хэвийн ажиллах зөвлөмжийг хүргүүлж байгаа.
БШУЯ: 1-5 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
Байгалийн эрсдэлтэй нөхцөл, цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүлж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18 буюу маргаашаас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж байна. Харин дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 25-наас цахимаар хичээллүүлнэ. Өвлийн улирлын амралт арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжлэхээр шийдвэрлэлээ.