fitness
  • 333 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-18

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.

2023 оны 12-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -26...-28 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэ сайдыг ирэх долоо хоногт томилоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэ сайдыг ирэх долоо хоногт томилоно

Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоё

"Монгол бахархлын өдөр"-өөр 128 бөх барилдана

"Монгол бахархлын өдөр"-өөр 128 бөх барилдана

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн с

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.