fitness
  • 414 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-18

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлснээс БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарчээ. НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн баасан гарагт гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгажээ. 

Ногоон автобусны алдаанаас сургамж авч 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм байна. 

Захиалсан автобусууд эхнээсээ үйлдвэрээс гарч эхэлсэн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр цахим хуудаснаа мэдээлсэн байна. 

Тэрбээр, арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобусууд ирэх бөгөөд хуваарийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Өнөөдрөөс эхлүүлсэн дугаарын хязгаарлалт хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд зарим замд нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийнэ. Ингэж байж шинэ автобусуудаа зорчих хөдөлгөөнд оруулна гэжээ.  


 




Бусад мэдээ

"Чингис хаан" музей "Эрмитаж" музейтэй хамтарч ажиллана

"Чингис хаан" музей "Эрмитаж" музейтэй хамтарч ажиллана

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, "Эрмитаж" Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээгээ албан ёсоор байгуулжээ.

Нийслэлд үер, усны гамшгийн эрсдэлийг бүрэн арилгахад 4.9 их наяд шаардлагатай

Нийслэлд үер, усны гамшгийн эрсдэлийг бүрэн арилгахад 4.9 их наяд шаардлагатай

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.13/ боллоо. Хуралдааны эхэнд Үер, усны га

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.