Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.
10:00 цагт Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" хоёр дахь сонсгол эхэлнэ.
НЗДТГ-ын үүдэнд
10:00 цагт Нийслэлийн АН-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, Авто замын 0 зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийнэ.
Новотель зочид буудлын 4 дүгээр давхарт
09:30-13:30 цагт Хүний эрхийн түгээмэл тунхаглал-75 жилд зориулан зохион байгуулж буй "Хүний эрх ба Сэтгүүлзүй" хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Continental зочид буудалд
11:00-12:30 цагт БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас анх удаа хэрэгжүүлж буй “Сөүл хотын залуучуудын сайн дурын хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.