Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.