fitness
  • 382 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-20

“Таван толгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 413 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эл компанид "ЭТТ" ХК-аас нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. Тухайлбал:

  • 2018 онд: 18.6 тэрбум төгрөгийг үйлдвэр барих төсөлд
  • 2019 онд: 117 тэрбум төгрөгийг шинэ үйлдвэрийн санхүүжилтэд
  • 2020 онд: 90.5 тэрбум төгрөгийг Зүүн бүсийн үйлдвэр барихад
  • 2021 онд: 111 тэрбум төгрөгийг ковидтой холбоотойгоор гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон сайжруулсан шахмал түлшний үнийн зөрүү гэх мэт хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн байна.

“Таван толгой түлш” ХХК-ийн 2020 оны хөрөнгийн тооллогын илтгэх хуудаснаас харахад:

  • 120 сая тонн гурил актлахаар
  • 3.2 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгслийг зардалд бүртгээгүйг залруулж бүртгэх
  • Огт ашиглаагүй байгаа 208 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийг худалдахаар тайлагнажээ. 

Үүнээс харахад төлөвлөгөөнд тусгагдаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний санхүүжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн гэж дүгнэхээр байна гэж шинжээч танилцууллаа.

Бусад мэдээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.