fitness
  • 208 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-21

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болов.

ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачилгыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргажээ.

Тус санаачилгын хүрээнд ДЭМБ-аас нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх юм.  Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улсаас зөвхөн Монгол Улс сонгогдсон байна.  

МАНАЙ ОРОНД 0-19 НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД ЖИЛД 130 ОРЧИМ ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДДЭГ

Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурснаар манай улсын хүүхдэд түгээмэл тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцлов.

Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байжээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улстай харьцуулахад манай улсын хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн тохиолдол өндөр. Хүүхдийн хорт хавдрын ихэнх хувийг цусны төрлийн хорт хавдар эзэлж байна. Өнөөдөр ДЭМБ-тай хамтран хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох зургаан төрлийн хорт хавдрын эмчилгээний 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүй авах гэрээнд гарын үсэг зурлаа.

skip-share

Гэхдээ хорт хавдраар өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх нь маш чухал.

Эдгээр эмийн 30 хувь нь өмнө нь манай улсад хэрэглэгдэж байгаагүй эмүүд ба маш өндөр үнэтэй байсан тул эмчилгээнд хэрэглэж чаддаггүй байсан. Өнгөрсөн намраас ажлын хэсэг байгуулагдаж шинэ төрлийн эмүүдийн эмчилгээний зааврыг шинэчилж бэлтгэл ажлууд хангагдаад байна.  

Манай улсад хүүхдийн хавдрын тохиолдол өндөр мөн Засгийн газар бэлтгэл ажлаа сайн хангаж, эмийн бодлогоо шинэчилж бэлэн болсны үндсэнд ДЭМБ сонгосон.  

Гэхдээ хорт хавдраар өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх нь маш чухал. Ер нь иргэний эрүүл мэндийг хамгаалах нь хоёр талтай. Нэгдүгээрт, өвдөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, өвдсөн бол эмчлэх шаардлага тулгардаг шүү дээ. Олон улсын байгууллагын судалгаагаар иргэний эрүүл мэндийг хамгаалахад эрүүл амьдралын хэв маягт анхаарах чухал гэж гарсан. Тиймээс манай улс нийгмийн эрүүл мэндийн салбартаа анхаарах цаг болсон” гэв.  


Бусад мэдээ

Авто замын сангаас улсын чанартай замын засварт өнгөрсөн онд хамгийн их буюу ₮38.4 тэрбумыг зарцуулжээ

Авто замын сангаас улсын чанартай замын засварт өнгөрсөн онд хамгийн их буюу ₮38.4 тэрбумыг зарцуулжээ

Засгийн газраас санаачилж буй "Шил ажиллагаа"-ны хүрээнд Улсын авто замын сангийн мэдээллийг нээлттэ

Шинэ сайдууд тангараг өргөлөө

Шинэ сайдууд тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын

Ариунзул С.
Ариунзул С.