fitness
  • 356 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-26

Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болно хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээллээ. Тодруулбал Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгох аж.

Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ гэдгийг тэрбээр онцоллоо. 

Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэнэ гэв.



Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 24 цагийн дотор хувьчилж авснаа огт ярихгүй байна

Д.Амарбаясгалан: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 24 цагийн дотор хувьчилж авснаа огт ярихгүй байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн у

Монголын баг тийболын тэмцээний аваргын алтан цомын эзэд боллоо

Монголын баг тийболын тэмцээний аваргын алтан цомын эзэд боллоо

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

Ариунзул С.
Ариунзул С.