fitness
  • 233 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-28

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтсон. 

Байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх боломжийг олгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэггүй, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд тус компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс шинээр төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг шууд эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан юм.

““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулна.

skip-share

Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нийцэж буй эсэхээр эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр хэлэлцэж, Байнгын хорооны холбогдох тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тус ажлын хэсгийн ахалж,  бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, Ч.Ундрам нар ажиллана.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах саналыг гаргажээ.

Тодруулбал, Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлал Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг хөндөж байгаа эсэх, хувьцаа эзэмшлийн зохицуулалт Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нийцэж буй эсэхээр эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах шаардлагатай хэмээн үзсэн юм.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах” гэсэн 38 дугаар зүйлийн 38.1-т “Холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт /цаашид "эрх зүйн дүгнэлт" гэх/ гаргуулахаар шийдвэрлэсэн бол тухайн Байнгын хорооны дарга эрх зүйн дүгнэлт хийлгэх төсөл, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын талаар албан бичгээр Тамгын газарт хүргүүлнэ” гэжээ.

Энэ дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 10 гишүүний 60 хувь нь дэмжжээ.

Бусад мэдээ

496 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжив

496 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжив

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай

Нийтийн тээврээр зорчигчдын тоо буураагүй ч орлогын хэмжээ ₮20 гаруй тэрбумын алдагдалтай байна

Нийтийн тээврээр зорчигчдын тоо буураагүй ч орлогын хэмжээ ₮20 гаруй тэрбумын алдагдалтай байна

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн эд

Ариунзул С.
Ариунзул С.