Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.
Улаанбаатар хотод 35 шинэ автобус ирсэн байна.
Тиймээс өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний 10:00-16:00 цагийн хооронд шинээр нийлүүлж буй автобуснуудыг Төв талбай дээр байршуулан, олон нийтэд нээлттэй үзүүлэхээр болжээ.
Эргэн сануулахад манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон билээ.