fitness
  • 352 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-02

Өнгөрсөн сарын 29-нд БНХАУ-аас 35 шинэ автобус хүлээн авсан. Иймд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 33 хуучин автобусыг акталжээ. Эдгээр нь БНСУ-аас 15 жилийн өмнө авсан, цэнхэр цагаан автобуснууд юм. 

“Уг нь 12 жил ашиглах байсныг сайн жолооч, сайн засварчдын хүчээр өнөөг хүргэсэн. Эдгээр автобусыг дахин ашиглах ямар ч боломжгүй болсон” хэмээн тус баазын жолооч ярьсан юм.  

Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд өдөр бүр үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчид үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй.

Энэ нь Улаанбаатарын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцал үүсгэдэг тул нийтийн тээврийн маршрутыг үндсэн зургаан чиглэлтэй байхаар төлөвлөснөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм.

Бусад мэдээ

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХНХ-ы

Зарим эмнэлгийн үндэслэлгүй тогтоосон төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг цуцлуулсан байна

Зарим эмнэлгийн үндэслэлгүй тогтоосон төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг цуцлуулсан байна

Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.